ХАА-н салбар ДНБ-ий 29.1, экспортын орлогын 8.2 хувийг бүрдүүлж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг энэ сарын 11, 12-нд зохион байгуулж байна. Өчигдрийн семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарынхаа өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл тогтвортой өсөж 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 29.1, экспортын нийт орлогын 8.2 хувийг бүрдүүлсэн. Цаашид зах зээлийн сүлжээг бий болгох, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг дунд хугацааны зорилгуудад төвлөрөн ажиллаж байгаа" гэжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү