"Пфайзер", "Астразенека" гэсэн 2 вакцин ДЭМБ-д бүртгүүлээд байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Астразенека" вакцины Энэтхэгийн Серум институт, Өмнөд Солонгосын СКБио-д үйлдвэрлэсэн 2 хувилбарыг яаралтай тохиолдолд ашиглахаар бүртгэлээ.

Өмнө нь буюу 2020 оны 12-р сарын 31-нд "Пфайзер" вакциныг бүртгээд байсан бол одоо "Астразенека" вакциныг ашиглах зөвшөөрлийг ДЭМБ нэмж олгожээ.

Ингэснээр өнөөдрийн байдлаар Пфайзер + Астразенека (Энэтхэг, Өмнөд Солонгос 2 хувилбар) гэсэн 2 вакцин ДЭМБ-д бүртгүүлээд байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү