Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулах  тухай хэлэлцэн баталлаа. Тодруулбал, нийслэл хотын 1.4 сая иргэний эрүүл, аюулгүй байдал, тав тухтай орчинд амьдрах бүрдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо хандуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч төсөв, санхүүгийн хувьд хүрэлцээгүй байгаа аж. Иймд хөрөнгө босгож, бонд гарган төсөл хөтөлбөрүүдийг шаардлага үүсжээ. Иймээс нийслэлд бонд гаргах асуудлыг судлан, ажлын хэсэг байгуулах саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлд бонд гаргах ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ-ын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс төлөөлөл ажиллана. Ажлын хэсэг нь бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг нийслэлийн ИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлж байлаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг байгуулж байна. Иймээс энэ чухал ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавих ёстой гэв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү