“Таван толгой түлш” компанийн ажилтан нүүрс холигч төхөөрөмжид хавчуулагдаж нас барсан осол гарчээ

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилтан нүүрс холигч төхөөрөмжид хавчуулагдаж нас барсан осол өчигдөр өглөө гарчээ.

 

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 27-ны өглөө 07:19 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 14 км замыг туулан 07:44 цагт очиход тус байгууллагын ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн /22 настай, эрэгтэй/ нүүрс холигч төхөөрөмжинд цэвэрлэгээ хийх явцдаа хавчуулагдаж нас барсан байжээ. Аврагчид талийгаачийн цогцсыг төхөөрөмжөөс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна. 

 

Эх сурвалж: ОБЕГ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү