Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын албан хэрэгцээнд автомашин шийдэж өглөө

Өмнөговь аймагт өнгөрсөн зун хур бороо багатай байсны улмаас өвөлжилт хүндэрсэн. Отор нүүдэл их байгаа тул сумдын удирдлагууд малчдаа эргэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд унаа тэрэг эвдэрсэн, асуудал бэрхшээл олон тулгардаг байна.

Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар АЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, сумын удирдлагуудад нь хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн төвөөс алслагдсан Сэврэй, малчид оторчид олонтой Хүрмэн, Ханхонгор сумд туулах чадвар сайн автомашинтай болж байгаа юм.

Төрийн үйлчилгээ малчдад түргэн шуурхай хүрэх, малчид оторчдоо эргэж тойрох, асуудал бэрхшээлтэй танилцаж, холбогдох албаныханд уламжлан шийдүүлэх зэрэг олон боломж бий болж байна.

А.Үүрийнтуяа


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү