"Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Засгийн газрын хуралдаан өчигдөр болж, "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг ойрын хугацаанд сонгон шалгаруулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.

Мөн тус хуралдаанаас дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын явцад Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хяналт тавина. Энэ онд Азийн хөгжлийн банкны зээлээр хийж байгаа өргөтгөл, шинэчлэлтийг үргэлжлүүлж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр хоёр эгнээ зам тавьж эхлэх юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү