Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жудо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ.
Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү