Өнөөдөр Засгийн газар хуралдана

Засгийн газар өнөөдөр /2020.12.21/ 15.00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Харин УОК 12.00 цагаас хуралдаад, үргэлжлүүлээд Засгийн газар хуралдах юм байна.  Хуралдаанаар үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргана гэсэн мэдээлэл байна. Учир нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын голомт шинээр үүсч өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 62-д хүрээд байна.

Тэдний  12 нь эмч, зургаан нь сахиур, найм нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс бол үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс тус тус халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал маш хүнд байгаа учраас тус дүүрэгт тэг зогсолт хийж магадгүй гэсэн мөн мэдээлэл байна. Гэхдээ энэхүү шийдвэрийг УОК болон Засгийн газраас эцэслэн гаргана.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү