"Хэрсүү гурвалжин" гэж юу вэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тушаалаар цар тахлын үед далд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр "Хэрсүү гурвалжин" ажлын хэсэг байгуулж худаг, дэлгүүрийн худалдагч, хөрш гурвын холбоо хяналтыг сайжруулах ажил хийж байна.

Өнөөдрийн байдлаар хатуу хөл хорио үл хамаарах гурван субъект нь худгийн ус түгээгч, хүнсний дэлгүүрийн худалдач, бас хөрш айл юм. Энэ "гурвалжин" хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна уу, нүд ам нь хөхөрсөн, ус авахдаа доголж бэртсэн байна уу гэдгийг хэрсүү ажиглан мэдэж 107, 108 утас руу дуудлага өгч хүүхдийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх ёстой юм байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү