"Алтанбулаг" боомтыг түр хаах санал гаргалаа

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ОХУ-тай хил залгаа Цагааннуур, Боршоо, Алтанбулаг боомтуудад ажилласан холбогдох албаны ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг сонссон байна.

Хуралдаанаас үүсээд буй эрсдэлийг үнэлэн, ОХУ-тай хиллэж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш хуралдаж, УОК-оос хүргүүлсэн саналыг эцэслэнэ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү