Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 368 боллоо

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.09/ ээлжит мэдээлэл хийлээ.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан 368 тохиолдол бүртгэгдээд байна.
2020.11.06-наас 08-ны хооронд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар 1 лабораторид нийт 1816 /PCR/ шинжилгээ хийхэд 12 хүнд “Ковид-19” халдвар илэрчээ.

Тухайлбал:

 • 10.19-нд Сөүл- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 5 хүн /давтан/,
 • 10.20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн /давтан/ шинжилгээний сорьцонд халдвар илэрсэн байна.
 • 11.07, 08-нд Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 3 жолооч /ОХУ, Беларусь, Монгол Улсын иргэн/
 • 10.17, 18-нд Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 3 жолоочид /давтан/ шинжилгээний сорьцонд халдвар илэрсэн байна.

БУСАД:

 • 10.17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 хүн /давтан/,
 • 10.18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 251 хүн /давтан/,
 • 10.19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүн /давтан/,
 • 10.20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 47 хүн /давтан/,
 • 10.20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүн /давтан/,
 • 10.24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 229 хүн /давтан/,
 • 10.24-нд Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүнд /давтан/,
 • 10.17, 20, 24-нд Замын-Үүд боомтоор ирсэн 155 хүн /давтан/,
 • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 88 хүн /давтан/,
 • Үүрэг гүйцэтгэж ажилласан 118 эмч, эмнэлгийн ажилтан /давтан/ шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Мөн ХӨСҮТ-д халдвар авсан сувилагчтай нэг баг болж ажилласан эмч, сувилагч, үйлчлэгч 5 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлажээ. Эхний шинжилгээгээр халдвар илрээгүй тул бусад төрлийн шинжилгээг хийж байна.

 • Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 56 хүн,
 • Тандалт, судалгааны зорилгоор ЭХЭМҮТ, Баянзүрх, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 7 сорьц,
 • Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 84 жолооч,
 • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүн,
 • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 2 хүн,
 • Дундговь аймагт тусгаарлагдсан 37 хүн,
 • Дорноговь аймагт тусгаарлагдсан 47 хүн,
 • Булган аймагт тусгаарлагдсан 3 хүн,
 • Сэлэнгэ аймагт тандалтын зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

 ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 4 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.

Энэ нь:
 • Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 2 жолооч /ОХУ-ын иргэн/,
 • 10.01-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн,
 • 10.10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн байна.
 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 368, үүнээс 88 хувь буюу 317 нь эдгэрчээ.
 ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 49 хүн эмчилгээ, тандалт, хяналтанд байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 7, хөнгөн 41 байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү