Д.Нямхүү: Коронавирусний халдвар авсан ОХУ-ын 2 жолооч манай улсын баруун хязгаараар нэвтрээгүйг дахин хэлье

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг "COVID-19"-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү олон нийтийн сүлжээгээр тарж байгаа худал мэдээлэлд тайлбар өглөө. Тэрбээр худал мэдээлэл тараах нь олон хүнийг айдаст автуулж, дархлааг сулруулах эрсдэлтэйг сануулсан юм.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр халдварыг дотроо алдсан мэт ташаа мэдээлэл тарж байгаад харамсаж байна. Энэ худал мэдээлэл нь дархлааг сулруулж, олон хүнийг айдаст автуулах эрсдэлтэй. Тиймээс эерэг хандлагатай байцгаая.

Баян-Өлгийн боомтоор орж ирэх гэж байсан ОХУ-ын ачаа тээврийн хоёр жолоочийн коронавирус илрүүлэх шинжилгээ эерэг гарсан тул тухайн улсын холбогдох хүмүүстэй дипломат болон хилийн хяналтын шугамаар ярилцаж буцаасан юм.
Тухайн ОХУ-ын халдвар авсан хоёр жолооч манай улсын баруун хязгаараар нэвтэрч орж ирээгүйг дахин хэлье. 

Ер нь бүх боомтууд дээр хяналтыг чангатгахаар зохион байгуулж байна. ОХУ-д өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор "Алтанбулаг" боомтоор орж ирэх ачаа тээврийн жолооч нарыг Дархан, Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй байхаар гэрээ хийж байгаа. Энэ гэрээ арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” гэсэн юм. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү