Визийн ангилал зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гадаадын 48 иргэнийг албадан гаргана

Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсад оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн, ангилал зөрчсөн гадаад иргэдийг албадан гаргах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Тодруулбал, хил хаалттай байгаа ч энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад улсын 127 иргэнийг албадан гаргасан. Энэ удаа БНХАУ-тай хэлэлцэж, тохиролцвол гадаадын 48 иргэнийг албадан гаргахад бэлэн болоод байна.

Мөн удаа дараа дуудахад ирээгүй, албадан гаргахад саад учруулсан гэх шалтгаанаар гадаадын хоёр иргэнийг саатуулаад байна.

Цаашид хяналт шалгалтыг улам чангатгана. Энэ нь гадаадын иргэдийг байнга хянаж цагдана гэсэн үг биш бөгөөд холбогдох хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, зохих журмын дагуу оршин суухыг шаардах юм гэж ХЗДХЯ-наас мэдээлэв. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү