Гар утсаа хэрхэн цэвэрлэх вэ

"COVID-19" халдварын үед гар утсыг байнга цэвэрлэх, гараа тогтмол угаах зэрэг зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна. Та бүхэнд гар утсаа хэрхэн цэвэрлэх тухай мэдээллийг хүргэе. 

Гар утсаа нойтон салфетка болон алчуур норгож арчих нь үр дүнд хүрэхгүй. Тэр ч бүү хэл, дэлгэцийг нь зурж, бүр эвдэх аюул тохиолдож болзошгүй юм. Гарын доорх материал ашиглан гар утсаа цэвэрлэх шингэнийг хийж болно.   

Та савтай ус, 70 хувь этилийн спирт, нэг жижиг цацлага, нүдний шилний алчуур бэлдээрэй. 

Эхлээд бэлдсэн усаа цацлагынхаа талаар хийнэ. Үүний дараа этилийн спиртээ цацлагаа дүүртэл хийнэ. Улмаар цацлага саваа дүүрсний дараа сайтар сэгсэрч, холино. Ингэж бэлтгэсэн цацлагаа нүдний шил арчдаг жижиг алчуураар (мөн бусад ийм төрлийн алчуур) гар утасныхаа дэлгэцнээс эхлээд арчиж цэвэрлээрэй.

Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч гель болох "Санитол" зэргийг ашиглан гар утсаа цэвэрлэж бас болно.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү