Н.Батсуурь: Лабораторийн шинжилгээнд эргэлзэхгүй байна

Монгол Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, өөрийн шинжилгээнээсээ допингийн төрлийн бодис илэрснээ хүлээн зөвшөөрлөө.

Тэрбээр “Би энэ эмийг аль нэг эмийн сангаас худалдан авч уугаагүй. Предизин гэсэн нэртэй зүрхний эм гэсэн. Ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалагддаг юм билээ. Миний хувьд олон жил барилдаж байгаагийн зэрэгцээ дархан аварга цолыг мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа болохоор үнэн шударга, жудагтай байхыг эрхэмлэдэг. Тиймээс энэ эмийг хэн нэгэн миний идэж, уусан зүйлд санаатайгаар хольсон байх магадлалтай гэж хардаж байна. Учир нь би энэ эмийг нэг ч удаа худалдан авч байгаагүй. Гэхдээ би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Лабораторийн шинжилгээнд ч эргэлзэхгүй байна” гэсэн юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү