“Анна Каренина" жүжиг ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

Оросын нэрт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" роман УДЭТ-ын тайзнаа анх удаа тоглогдох гэж байгаа бөгөөд нээлт нь ирэх аравдугаар сарын 1-нд болох аж. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Т.Ганхуяг зураачаар ажилласан байна.

Харин гол дүрд буюу Анна Каренинад Н.Баярмаа, түүний нөхөр нөхөр Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Д.Баттөмөр, Облонскийд гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин М.Түвшинхүү нар тоглох юм.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар нарын зэрэг 20 орчим уран бүтээлч хамтран ажиллах гэнэ.

Жүжгийн зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрдэг тухай өгүүлдэг билээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү