ШУУРХАЙ МЭДЭЭ: Говь-Алтай аймагт нэг хүүхэд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсантай холбогдуулж, аймгийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шуурхай хуралдлаа.

Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус 5 сумын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулаж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү