Ганц бие эрчүүд эрт хөгширдөг үү

Сэтгэл зүйн хэллэгээр бол 25-аас дээш насны гэрлээгүй, ижил хүйстэнтэйгээ хамтран амьдардаггүй эр хүнийг ганц бие гэдэг. Эр хүний амьдралд гурван эмэгтэй байдаг байна.

Үүнд:

- Хайртай эмэгтэй
- Гэр бүл болох эмэгтэй
- Ээж нь

Ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ. Судалгаагаар дараах хүчин зүйлтэй холбоотой гэж үзсэн байна.

Үүнд:

Эрх чөлөөгөө алдахаас эмээдэг. Эмэгтэйчүүд хуримын дараа л зангаа хувиргадаг гэж тэд үздэг байна.

Ээжтэйгээ адил эмэгтэйг хайдаг. Ээжтэйгээ өссөн эрчүүд шилэмтгий, голомтгой зантай байдаг. Хэрэв ээж нь захирангуй, ширүүн дориун эмэгтэй байсан бол тэр ээжийнхээ зааврын дагуу явах нь ойлгомжтой. Ганц бие эрчүүд амьдралд эерэг, сөрөг гэсэн хоёр байдлаар ханддаг.

Эерэг тал: Мөнгөө зөв зарцуулж сурсан байдаг. Албан тушаал ахих магадлалтай. Эрдэм шинжилгээний ажил ч юм уу, ямар нэг дорвитой бүтээл туурвих таатай боломж бүрдсэн байдаг. Ганц бие эрчүүдэд хэн ч хатуу шаардлага тавихгүй, бас хардаж сэрдэхгүй болохоор сэтгэл амар тайван амьдардаг. 

Сөрөг тал:
 Гадна талаас нь харахад ганц бие эрчүүдийн бүх юм маш сайн байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ч амьдрал нь гандуу, гундуу байдаг байна. Учир нь тэд хайр халамжаар дутагдаж үүнээсээ болж эмх цэгцгүй амьдардаг. Мөнгөө зөв зарцуулж сурсан ч түүнээсээ таашаал авдаггүй. Сэтгэл гутралд амархан автдаг гэнэ. Бэлгийн замбараагүй харьцаанд орох ч тохиолдол бий. Ганц бие эрчүүд өвчлөмтгий, урт насалдаггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү