ОХУ-ын хоёр тамирчны тэмцээнд оролцох эрхийг удаан хугацаагаар хасчээ

ОХУ-ын цанын харайлтын тамирчин Александра Кустова, өндрийн харайлтын тамирчин Александр Шустов нарыг допинг хэрэглэсэн хэмээн үзэж, удаан хугацаагаар тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ.

Александра Кустовын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд гурван тэмцээнд оролцохдоо нэг ч удаа допингийн шинжилгээнд хамрагдаагүй нь тогтоогдсон бөгөөд өөрийгөө хамгаалж, нотлох хангалттай мэдээллийг РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлагт хүргүүлээгүй учир 18 сарын хугацаатай эрхийг нь хасч буй юм байна. Түүний эрхийг өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хасах шийдвэр гаргасан бөгөөд ирэх 2021 оны хавар дуусах ажээ.

Харин Александр Шустовыг допинг болон хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэх үндэслэлээр CAS буюу Спортын арбитрын шүүх буруутгаж, дөрвөн жилээр эрхийг нь хасах шийдвэр гаргажээ. РУСАФ буюу Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо энэхүү шийдвэрийг хоёр хоногийн өмнө олон нийтэд танилцуулсан байна.

Ийнхүү түүний шийтгэл энэ сарын 5-наас эхлэн хэрэгжиж эхэлснээс гадна түүний 2013-2017 онд гаргасан бүх амжилтыг хүчингүйд тооцсон байна. Уг нь тэрбээр 2010 оны Европын аварга, 2011 оны Парис хотод зохион байгуулагдсан танхимын Европын аваргын хүрэл медальт тамирчин юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү