Сайд Х.Баделхан Төв цэвэрлэхийн үнэрийн асуудлыг шийдвэрлэлээ

Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоод нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг ихээр алдагдуулдаг Төв цэвэрлэхиййн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх үүрэг даалгаврыг авсан.

2019 онд БНХАУ-ын 262.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн гэрээг байгуулж, барилгын ажлыг эхлүүлснээр сүүлийн 60 жилд шийдэгдээгүй ирсэн асуудалд цэг тавьсан юм.

Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно. 

Мөн Төв цэвэрлэх байгууламжаас ялгардаг үнэрийг арилгах ажлын хүрээнд цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200 метр куб лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, Лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулав.

Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хуримтлагдсан 820,000 метр куб лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсрууллаа.

Ийнхүү Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан олон жил яригдсан Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа нь түүхэн бүтээн байгуулалтын нэг боллоо.

Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэрийг 2-4 дахин бууруулж чаджээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тэргүүтэй албаны хүмүүс /2020.05.26/ шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцав.

Уулзалтын эхэнд шинэ “Төв цэвэрлэх байгууламж”-ийн бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн өгсөн.

Дараа нь Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаныхан Төв цэвэрлэх байгууламжийн “Лаг усгүйжүүлэх төхөөрөмж”-тэй танилцсан юм.

“Лаг усгүйжүүлэх төхөөрөмж” ашиглалтад орохоос өмнө түүхий лагийг байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байжээ. Харин уг төхөөрөмж ашиглалтад орсноор ил задгай талбайд лагийг усгүйжүүлдэг байсныг халж, эвгүй үнэр үндсэндээ арилсан гэж хэлж болно.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин 2018 оноос хойш их ажил хийгдсэнийг дурдаад лагийг 70 хувь хүртэл усгүйжүүлж байгааг цаашдаа хатааж нунтаг болгох ажилд шаардлагатай 8 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм.

Шинээр баригдаж буй цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсаны дараа шадар сайд албаныхны хамт “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийг зорин тус байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзсан юм.

Энэ үеэр тус байгууллагын ажилтнууд тэдэнд тулгамдаж байгаа асуудал болон шаардлагатай техникийн шинэчлэлийн асуудлыг хөндөж энэ талаар арга хэмжээ авч өгөхийг холбогдох албан тушаалтнуудаас хүслээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү