Дэлхийн хамгийн жижиг зочид буудал

Йордан голын зүүн эрэгт орших баруун Азийн Йордан улсын элсэн цөлд Мухаммед Малахеем дэлхийн хамгийн жижиг 5 одтой зочид буудлыг 2011 онд байгуулсан байна. Тэрбээр 1938 оны "Volkswagen Beetle" автомашинаа ашиглан тохижуулж бүтээжээ. Түүний нээсэн энэхүү зочид буудал Арабын хамгийн үзэсгэлэнтэй, аялж жуулчлахад хамгийн тохиромжтой, үзэж харах зүйл арвин бүсэд оршдог байна.

Нэг удаад ердөө 2 зочин хүлээн авах боломжтой энэ зочид буудал хоногийн 56 ам.долларын үнэтэй. Харин өрөөний гаднах болон дотоод тохижилтыг түүний охин уламжлалт гар аргаар урлаж, чимэглэсэн өнгөлөг дэрээр тохижуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ буудал нь зөвхөн 2 хүн орж унтах зориулалттай, ойролцоогоор 3 метр квадрат талбайтай юм. Мухаммед Малахеем буудалдаа саатсан гийчдийг зочид буудлаас холгүйхэн орших өөрийн гэрт бэлтгэсэн үндэсний халуун хоол, кофегоор дайлдаг аж. 

Энэ буудлыг Гиннесийн номд бүртгэх боломжгүй гэнэ. Учир нь 2008 онд Германы Амберг хотын “Эххаусл” зочид буудал дэлхийн хамгийн жижигхэн зочид буудлаар шалгарч, Гиннесийн номд бичигджээ. Энэ буудлын өрөөний өргөн нь 2.5 метр, талбай нь 53 метр квадрат бөгөөд нэг хос л багтах хэмжээтэй юм. Хана, шал зэрэг нь нэлээд нарийн боловч орчин үеийн технологиудаар тохижсон, таван одтой зочид буудал юм байна. 

Энэ байшинг анх 1728 онд барьсан бөгөөд дөнгөж гэрлэсэн хосууд амьдарч байжээ. Сонирхуулахад, тус буудал нь жижгээр зогсохгүй таван одтой буудлууд дундаас хамгийн хямд нь бөгөөд нэг хоноход хоногийн 200 ам.доллар байдаг байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү