ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 247 шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020 оны тавдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 247 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тодруулбал: 

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн /давтан/,

-Орхон аймагт тусгаарлагдсан 1 хүн /давтан/,

-Ажиглах байруудад тусгаарлагдсан 160 хүн,

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 5 хүн,

-"Алтанбулаг" боомтоор ирсэн ачаа тээврийн 36 жолооч,

-Улсын төв эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 32 сорьц шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1924 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "COVID-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 140 байна. Түүнээс 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хөнгөн 87, хүндэвтэр оноштой 27 хүн байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү