УБ хот, Сэлэнгэ, Дархан-Уулын орох, гарах замын хөдөлгөөнийг хаалаа

УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал

"Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн.

Иймд энэ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа" гэлээ.

Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан журам гаргахыг аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг болгосон байна.

Хязгаарлалт тогтоосон энэхүү хугацааг цаашид сунгахгүй байх чиглэл барьж байгаа тухайгаа ОБЕГ-ын дарга Т.Бадрал дурдлаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү