Уурлаж, бухимдсан үедээ хооллох хэрэггүй

Та уурлаж, бухимдсан, эсвэл сэтгэл санаа тавгүй үедээ юу ч хамаагүй идчихдэг үү. Тэгвэл энэ муу зуршил чинь таныг стресст амархан оруулж, биеийн жинг хурдан нэмэгдүүлж, эрт хөгшрөлтийг түргэсгэдэг гэдгийг анхаараарай. Тиймээс та өдөр, оройн хоолоо яаралгүй аль болох удаан, тайван идэхийг хичээгээрэй.

Хичнээн яаруу ажилтай байсан ч бүрэн тайвширсныхаа дараа хоолоо ид. Хоолоо хэдий чинээ яаруу түргэн иднэ, төдий чинээ удаан шингэдэг гэдгийг санах хэрэгтэй. Мөн стресстэй, бухимдуу үедээ хооллох хэрэггүй. Энэ нь элгэнд муу гэдгийг эмч нар зөвлөж байна.

Та бас хэт цадталаа идэх хэрэггүй. Хэрэв та цадсанаа мэдвэл идэхээ шууд зогсоох хэрэгтэй. Учир нь хэт цадталаа идэх нь ходоод, гэдсэнд муу. Харин уянгын аястай, гэхдээ өөрийн сонсох дуртай хөгжмөө сонсч хооллоход хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг гэжээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү