Барилга байгууламжийг ХБИ-д ээлтэй болгох WeAreSame төсөл эхлүүлжээ

JCI Их Хүрээ салбар байгууллага "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог хангая" уриан дор барилга байгууламжуудын орц гарцыг стандартын дагуу болгоход уриалах зорилготой #WEARESAME төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн.

Тэд энэхүү төслөөрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ЭЭЛТЭЙ ХОТ болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоог хангах, иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, үйлчилгээний байгууллагуудын орц гарцыг стандартад нийцүүлэх, авто зам, явган замын тэмдэг тэмдэглгээг  ХБИ-ийн стандартад нийцүүлэх зорилтыг тавиад байгаа юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр JCI Их Хүрээ салбар байгууллагын зүгээс:
-Хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэний Харанга хамтлагийн тоглолт үзэх тусгай хэсгийн өндөрлөгөөнд стандартын дагуу фандус зориулж барьж өглөө.
-Мөн тус өдөр ХБИ-ийг тоглолтонд хүргэх, зориулалтын ариун цэврийн өрөө ашиглах болон тоглолтын дараа гэртээ хүрэх хүртэл нь биечлэн туслалцаа үзүүллээ.
ХАРАНГА хамтлагийн зүгээс:
-Тус төслийг дэмжин 30 жилийн ойн тоглолтын үеэр тайзны яг урд хэсэгт 50 хүн сууж үзэх зайг гаргаж өгч, 30 ХБИ-дэд тусдаа өндөрлөсөн хэсэг бэлдэж өгсөн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж буй ӨМӨЗО-ны иргэн н.Алтантэгшийн зүгээс:
-Хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд шинэ тэргэнцэр бэлэглэж,
-ХБИ-ийн тоглолтын 30 ширхэг тасалбарыг ивээн тэтгэж бидний төслийг дэмжин ажиллалаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү