Үсний сэнсийг хэрхэн зөв хэрэглэх вэ

Үсний сэнс хэрэглэхтэй холбоотой мэдвэл зохих 15 зөвлөгөөний үлдсэн 8 зөвлөгөө:

- Халуунаас хамгаалах хамгаалалтыг мартдаг

Долоо хоногт нэг болон үүнээс илүү удаа үсээ сэнсээр хатаадаг хүмүүст хамааралтай хэсэг юм. Үсэндээ халуунаас хамгаалах бүтээгдэхүүн түрхэнэ – халуун агаараас үсний гэмтлийг хамгаалах зорилготой. Энэ төрлийн бодис нь угаагддаг болон угаагддаггүй гэсэн төрөлтэй. Эхний төрөлд халуунаас хамгаалах үйлчилгээтэй шампунь, ангижруулагч багтана, харин хоёр дахь төрөлд – спрей, крем болон тос орно. Халуунаас хамгаалах бүтээгдэхүүнийг өөрийн үсний төрөлд тохируулж сонгоно. Хуурай үстэй бол спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ тослог эсвэл хэвийн үстэй бол тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана.

- Сэнсний хошуу хэрэглэхгүй байх

Үс шулуун болгох маш хэцүү ажлын нэг. Энэ өчүүхэн зүйл агаарын урсгалыг үсний тодорхой хэсэгт хүрэхэд тусална. Үр дүн– үс хоорондоо бага ширэлдэнэ, үс салаалах нь багасна бас үс хэт халахаас хамгаалагдана. Хэрвээ үсний угаас үлээлгэвэл илүү хөвсгөр болох ажээ.

-Яаран гадаа гардаг.

Сэнсээр үсээ ороосны дараа гадаа гаралгүй тасалгаанд хэсэг байна. Хэмийн огцом өөрчлөлт үсний хэвэнд муугаар нөлөөлөөд зогсохгүй мөн эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг.

- Диффузортой үсээ хатааж эхэлдэг.

Ингэж хатааснаар үс салаалах, ширэлдэх магадлалыг бараг 2 дахин ихэсгэнэ: нойтон үс илүү эмзэг хугарамтгай байдаг тул хурдан хатаах горим нь үсийг ихээр гэмтээнэ. Бага хурд, дунд хэм дээр тохируулж энгийн хошуутай сэнсээр нойтон үсээ сэнсдэж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа диффузор дээр шилжүүлээрэй.

- Хошууны материалыг төдийлөн тоодоггүй

Үсний хошуу төмөр, керамик эсвэл хуванцар байж болно. Төмөр хошуугаар үсээ хатааж орооход хэв амархан орно, гэхдээ төмөр хурдан халдаг тул үсийг гэмтээх муу талтай. Зөвхөн онцгой тохиолдолд л төмөр хошуу хэрэглэнэ. Өдөр тутмын хэрэглээнд хуванцар эсвэл керамик хошуу сонгоорой. Эдгээр материалаар хийсэн хошуунууд нь үсийг жигд халаах тул гэмтээх нь бага юм.

-Сэнсээ цэвэрлэдэггүй

Үсний сэнсний торыг хэзээ ч цэвэрлэж байгаагүй юу? Үе үе цэвэрлэж байхыг зөвлөе. Бохирдол нь зөвхөн цахилгаан төхөөрөмжийг эвдрэлд хүргээд зогсохгүй үсийг ч гэмтээнэ. Сэнсний торонд үс арчилгааны бодис, тоос, бохир зэрэг хуримтлагддаг. Ингээд агаарын солилцоо муудна, сэнсний дотор эд анги илүү хурдан хална – ингээд л эвдрэх магадлал нэмэгдэж байгаа юм. Сэнсний бохирдлыг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй: долоо хоногт нэг удаа хэрэглэдэг бол – сар болгон ариун цэвэр сахиж цэвэрлэж байгаарай. Илүү их хэрэглэдэг бол – долоо хоногт 2 удаа цэвэрлэнэ.

-Үсээ өндөр хэмээр хатаана

Олон хүний байнга гаргадаг алдаа: үс хэтэрхий их хатаж илүү хугарамтгай болно. Зөвхөн онцгой тохиолдолд л өндөр хэмээр хатаана – таны үс бүдүүн бөгөөд амархан шулуун болохгүй байвал эсвэл маш нарийн үсний засалт хийх гэж байгаа бол шүү. Бусад тохиолдолд дунд хэмийг сонгож үсээ хатаана.

- Сэнсээ нэг л байрлалаас үлээлгэнэ

Ойлгомжтой л хэрэг шүү дээ гэж хэлэх байх. Гэхдээ зарим нэг бүсгүйчүүд гартаа сэнс барьсан хөшөө шиг болдог. Уг хэрэгсэл байнга хөдөлгөөнд байх ёстой, өнцгөө өөрчилнө, толгойг тойрч байх ёстой юм. Ингэж идэвхтэй хатаавал таны үс цэвэрхэн эсвэл хүссэн үсний засалтаа богино хугацаанд хийж чадна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү