“Халуун зүрх” киноны уран бүтээлчид олон улсын наадмаас шагнал хүртжээ

“Аримун” продакшны анхны бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдсан “International’s screen awards” олон улсын кино наадмын шилдэг шагналыг хүртжээ.

Тэд тус наадамд өнгөрсөн аравдугаар сард уран бүтээлээ явуулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-28-ны хооронд шилгүүдээ шалгаруулахад нь ийнхүү багтжээ. Гэвч шинэ коронавирусний халдвар дэгдэж буй тул өчигдөр л шагналаа гардсан байна.

Дээрх кино нь өнгөрсөн онд кино театруудад нээлтээ хийсэн билээ.  Мөн “Улаанбаатар” бүтээлээрээ олон улсын кино наадмын 11 дэх удаагийн “Шилдэг продюсер” номинацийн эзэд болжээ.

Залуу жүжигчин А.Ганчимэгийн зохиол “Халуун зүрх” киноны зураг авалтыг жилийн дөрвөн улиралд хийж, нийт 200 гаруй уран бүтээлч ажилласан юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү