“Бест буйдан” нано технологийн аргаар боловсруулсан даавууг бүтээгдэхүүндээ ашиглана

“БЕСТ БУЙДАН” ХХК ШУТИС-ийн нано технологийн аргаар боловсруулсан даавууг бүтээгдэхүүндээ ашиглахаар болжээ.

Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн захирал Б.Очирбат “Бест буйдан” ХХК захирал Ү.Батбаяр нар нь судалгаа шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр /2020.02.14/ гарын үсэг зурав.

Ингэснээр хамтын ажиллагаа нь харилцан ашигтай, үр дүнтэй байхад чиглэгдэж, “Бест буйдан” ХХК нь ШУТИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх, ажлын байраар хангах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах аж.  

Мөн ШУТИС Бест буйдан ХХК-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх юм байна.

Цаашдаа ШУТИС-ийн нано технологийн аргаар боловсруулсан даавууг “Бест буйдан” ХХК-ийн бүтээгдэхүүнд ашиглах талаар харилцан тохиролцжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү