"Талын жавхаа-2020” адууны соёлын өдөрлөг болно

Эртний нүүдэлчдийн өв уламжлал болсон биет бус соёлын өвийг хадгалан авч үлдэх, Морьтон Монголын малчин ахуй, адуу дагасан соёлыг сурталчлан таниулж, адуучдын авьяас чадварыг алдаршуулах зорилгоор "Талын жавхаа-2020” буюу адууны соёлын өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 1-нд болно.

"Чингис хааны хүрээ" аялал жуучлалын цогцолборт болох уг арга  хэмжээний үеэр үзэгчид цан татуулсан 1000 адууны дунд орж хийморио сэргээх, адуучин залуусын эрэмгий, чадварлаг байдлыг нүдээр үзэж, өвөл цагийн адуу маллах соёл болох эмнэг булгиа, уурга шүүрэх, уурга бугуйлыг хэрхэн эдэлж байгааг харах, үндэсний сайхан хувцастай шилдэг үзэгч тодруулах, үзэгчдийн дундах тэмцээнд оролцож, мэдлэгээ хуваалцах, өв соёлоо харуулсан худалдаа үзэх, тайга нохойны уралдаан, морьт харваан үзүүлбэр, хээрийн цайгаар цайлж, зураг татуулах зэрэг арга хэмжээнд оролцох боломжтой аж.

Өдөрлөгийн хөтөлбөр

09:30-10:00 Тэмцээнд оролцогчдын бүртгэл

10:00-12:00 Уран уургач тэмцээний I шат (урьдчилж бүртгүүлж оролцоно)

12:00-13:00 Нээлтийн үйл ажиллагаа

  • Морьт харвааны үзүүлбэр
  • Тайга нохойн уралдаан
  • Талбай дээр зураг авахуулах
  • Үндэснний сайхан хувцастай хос шалгаруулах

13:00-14:00 Үдийн завсарлага

14:00-15:00 Эмнэг булгианы тэмцээн (урьдчилж бүртгүүлж оролцоно)

15:00-17:00 Уран уургач тэмцээний II шат

17:00 Шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү