Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод гарсан шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас уушигны хатгаа өвчин илрээд байна. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 224 хүн халдвар авсан байх магадлалтай гэж бүртгэгдсэнээс 217 нь шинэ коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон бөгөөд уг өвчнөөр 3 хүн нас барсан байна.

Мөн өдрийн байдлаар Үхань хотод 217 хүн, Бээжин хотод 5 хүн, Гуандун мужид 14 хүн халдвар авсан гэж бүртгэгдээд байна. Мөн энэ өвчинтэй адил шинж тэмдэгтэй 7 тохиолдол бүртгэгдээд байгаагаас Сычюань мужид 2, Юньнань мужид 1, Шаньдун мужид 1, Шанхай хотод 2, Гуанши Жуаны ӨЗО-нд 1 илэрсэн байна. Гадаад улсад бүртгэгдсэн тухайн өвчний тохиолдол Японд 1, Тайландад 2, Өмнөд Солонгост 1 байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг гаргасан байна. Үүнд:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
3. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
7. Түүхий ус уухгүй байх;
8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;
10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү