Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах албан тушаалтнуудтай санал солилцов

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны нэгдүгээр сарын 9-нд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал хатагтай А.Хүүкэртэй уулзав. Хоёр тал Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эспер, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон нарын Монголд хийсэн айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэсниг тэмдэглэв.

Талууд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, хоёр орны хооронд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монголыг ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар ярилцав. Америкийн талаас хоёр улсын худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

ТНБД Д.Даваасүрэн хатагтай А.Хүүкэрийг Монгол Улсад айлчлахыг урив.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү