"Богд банк" ХК хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

"Богд Банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 23/69 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн урьдчилсан байдлаарх татварын дараах цэвэр ашиг болох 15,125,296,322.86 төгрөгөөс нэгж хувьцаанд 3.03 төгрөг буюу "Богд Банк" ХК-ийн 1,250,000,000.00 ширхэг хувьцаанд нийт 3,787,500,000.00 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон байна. 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2023 оны 07-р сарын 07-ны өдрөөр тогтоож, тогтоолын 1 дэх хэсэгт заасан ногдол ашгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор, нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү