Ванга ингэж зөгнөжээ

Дэлхийн хамгийн алдартай зөнчдийн нэг Вангагийн зөгнөлийг та бүхэнд хүргэж байна. Вангагийн зөн билгийн 85 хувь нь биелэснийг эрдэмтэд тооцоолсон байдаг бөгөөд таамаглалын ийм хувийг зөвхөн санаандгүй давхцал юм уу худал гэдгээр тайлбарлах аргагүй билээ. Зөнч Вангагийн урьдчилан таасан зарим зүйлийг тодотговол: 

- 2001 онд АНУ-д террорист ажиллагаа үйлдэгдэж, олон улсын худалдааны төвийн хоёр өндөр байшин нурахыг;

- Зөвлөлт Холбоот Улс тарж бутрахыг;

- ЗСБНХУ-эсрэг  дайнд Герман ялагдахыг;

- Чернобылийн АЦС-д эмгэнэлт явдал болохыг;

- Индира Гандигийн амь үрэгдэхийг;

- Никарагуад байлдааны ажиллагаа болохыг;

- Ливанд байлдааны ажиллагаа болохыг (1982 он);

- АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди алагдахыг;

- Ливид байлдааны ажиллагаа болохыг;

- Чеченийн дайн дуусахыг;

- Л.Брежневийн нас барах өдрийг;

- Өөрийнхөө нас барах өдрийг таасан гэдэг. Тэгвэл ойрын болон алс ирээдүйн талаар Ванга хэрхэн зөгнөснийг энд сонирхуулъя. 

2023 – Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно.

2025 – Европт цагаачид бага хэмжээгээр суурьшсаар байна.

2028 – Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болно /магадгүй энэ нь аюулгүй халуун цөмийн урвал байна/. Өлсгөлөнг аажмаар даван туулна. Сугар гариг уруу нисэгчтэй сансрын хөлөг хөөргөнө. 

2033 – Туйлын мөс хайлж далайн түвшнүүд үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.  

2043 – Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт муслимчууд хяналтаа тогтооно.

2046 – Хүний биеийн ямар ч эрхтэнг эс хувилах аргаар ургуулдаг болно. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний хамгийн сайн аргын нэг болно.

2066 – Муслимчууд Ромд халдах үеэр АНУ шинэ төрлийн цаг агаарын зэвсэг ашиглана. Уг зэвсэг огцом хөргөж, шууд хөлдөөдөг байна.

2076 – Ангигүй нийгэм /коммунизм/ байгуулагдана.

2084 – Байгаль дэлхий дахин сэргэж эхэлнэ.

2088 – Хэдхэн секундэд хөгшрүүлдэг шинэ төрлийн өвчин дэлгэрнэ.

2097 – Хурдан хөгшрүүлдэг өвчнийг ялна.

2100 – Дэлхийн харанхуй хэсгийг хиймэл нар гэрэлтүүлдэг болно.

2111 – Хүмүүс амьд робот болно. People become living robots.

2123 – Жижиг улсуудын хооронд дайн дэгдэнэ. Том улсууд үүнд оролцохгүй.

2125 – Унгар сансраас дохио хүлээн авна.

2130 – Усан доор суурин /колони/ байгуулна /Энэрэнгүй зөвлөлүүдийн тусламжтайгаар/

2164 – Амьтад хагас хүн болж эхэлнэ.

2167 – Шинэ шашин бий болно.

2170 – Томоохон ган гачиг болно.

2183 – Ангараг дээрх суурин цөмийн эрчим хүчтэй болж, дэлхийгээс тусгаар тогтнол шаардана /АНУ Англиас тусгаар тогтносон шиг/.

2187 – Хоёр том галт уулын дэлбэрэлт зогсоно.

2195 – Тэнгисийн колониуд бүрэн хөгжиж, эрчим хүч, хоол хүнсээр элбэг хангалуун болно.

2196 – Ази, Европчууд бүрэн цус холилдсон байх болно.

2201 – Наран дээрх халуун цөмийн үйл явц удааширснаас дэлхийн цаг агаар хүйтэрч эхэлнэ. 

2221 – Харь гаригийн амьдрал хайх явцдаа хүн төрөлхтөн ямар нэгэн аймшигтай зүйлтэй холбогдоно.

2256 – Гээгдсэн сансрын хөлөг дэлхийд аймшигт шинэ өвчин авчирна.

2262 – Гаригууд аажмаар тойрог замаа өөрчилнө. Ангараг гаригт сүүлт одууд заналхийлнэ. 

2271 – Физикийн суурь хуулиуд өөрчлөгдөж дахин боловсруулна.

2273 – Шар, цагаан, хар арьстнууд холилдож шинэ төрлийн арьсны өнгө бий болно.

2279 – Хоосон зүйлээс эрчим хүч гарган авна /магадгүй энэ нь вакум орчин юм уу хар нүх байна/

2288 – Цаг хугацаа уруу буцаж аялдаг болно. Харийнхантай шинэ харилцаа тогтооно.

2291 – Нар хөрч, дахин асаах оролдлогууд хийнэ.  

2296 – Наран дээр хүчтэй дэлбэрэлт болсноос дэлхийн таталцлын хүч өөрчлөгдөж хуучин сансрын станцууд болон хиймэл дагуулууд унаж эхэлнэ.

2299 – Францад лалынхны эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302 – Орчлон ертөнцийн шинэ чухал хуулиуд болон нууцуудыг мэдэж авна.

2304 – Сарны нууцуудыг мэдэж авна.

2341 – Сансраас дэлхий рүү ямар нэгэн аймшигт зүйл ойртоно.

2354 – Хиймэл нарны нэгэн дээр гэнэтийн осол болсны улмаас дэлхийд ган гачиг болно.

2371 – Аймшигт өлсгөлөнд нэрвэгдэнэ

2378 – Хүн ам хурдан өсч эхэлнэ.

2480 – Хоёр хиймэл нар хоорондоо мөргөлдөж дэлхий харанхуй болно.

3005 – Ангараг дээр дайн дэгдэж тус гаригийн нарыг тойрон эргэх замд өөрчлөлт орно.

3010 – Сүүлт од сарыг мөргөсний улмаас дэлхийн тойрог замын эргэн тойронд чулуу, тоос бүхий бүслүүр үүснэ.

3797 – Дэлхий дээрх бүх амьдрал устаж үгүй болно. Гэхдээ энэ үед хүн төрөлхтөн өөр одны систем дээр шинэ амьдрал эхлүүлэх чадвартай болчихсон байна. 

3803 – Шинэ гариг дээр цөөн хүн суурьшина. Хүмүүс хоорондын харилцаа багасна. Шинэ гаригийн цаг агаар хүмүүсийн бие организмд нөлөөлж тэдэнд мутаци явагдана.  

3805 – Хүмүүс байгалийн нөөцийн төлөө хоорондоо дайтна. Үүний улмаас хүмүүсийн талаас илүү хувь нь үхнэ. 

3815 – Дайн дуусна.

3854 – Соёл иргэншлийн хөгжил зогсч хүмүүс араатан шиг амьдарч эхэлнэ.  

3871 – Шинэ номлогч гарч ирж хүмүүст ёс суртахууны үнэт зүйл, шашны талаар ярина.

3874 – Шинэ номлогч хүмүүсээс бүх талын дэмжлэг авч сүм байгуулна.

3878 – Энэ сүмээр дамжуулан шинэ хүмүүст мартагдсан шинжлэх ухааныг заана.

4302 – Шинэ хотууд бий болж эхэлнэ. Сүм шинжлэх ухаан, шинэ технологийн хөгжлийн төв болно.

4302 – Шинжлэх ухаан хөгжиж, эрдэмтэд бие организмд нөлөөлдөг бүх өвчний нөлөөг мэдэж авна.    

4304 – Ямар ч өвчнийг эдгээх аргыг олно.

4308 – Мутацийн нөлөөгөөр хүмүүс тархиныхаа 34-өөс илүү хувийг ашигладаг болсноор бусдыг үзэн ядаж өс хонзон санадаг байдал болон муу санаа, чөтгөрийн бодлуудаасаа бүрэн ангижирна.

4509 – Бурхныг таньж мэдэж эхэлнэ. Эцэст нь нэг залуу бурхантай холбоо тогтооход шаардлагатай хөгжлийн бүх түвшинд хүрнэ.

4599 – Хүмүүс мөнх амьдрах аргыг олно.

4674 – Соёл иргэншлийн хөгжил оргилдоо хүрч, өөр гариг дээр амьдарч буй хүний тоо 340 орчим тэрбумд хүрнэ. Харийнхантай цус холилдож эхэлнэ.  

5076 – Ертөнцийн хил хязгаарыг хэн ч үл мэднэ.

5078 – Ертөнцийн хил хязгаарыг тогтоох шийдвэр гаргана. Үүнийг хүмүүсийн 40 орчим хувь нь эсэргүүцнэ.

5079 – Хүмүүсийн амьдарч буй гараг мөхнө гэжээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
4003 оноос эхлээд гоёл амьдархийн байна [66.181.177.xxx] 2 жил
Яадаж байхад яамар их гай вэ
Зочин [202.9.46.xxx] 2 жил
omg how survive people living
Зочин [202.55.188.xxx] 2 жил
2067онд дэлхий сүүрэх үү
Зочин [202.55.188.xxx] 2 жил
2067онд дэлхий сүүрэх үү
Зочин [202.55.188.xxx] 2 жил
2067онд дэлхий сүүрэх үү
Зочин [202.126.90.xxx] 12 сар
5079 ond svirne genee delhi