“Шинэ яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал авч эхэллээ

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг  2023 оны зургаадугаар сарын 23-ны 10:00 цагаас цахимаар авч эхэллээ.

“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн зарыг www.dbm.mn цахим хуудсанд 2023 оны зургаадугаар сарын 13-нд байршуулсан бөгөөд энэ хугацаанд банкны цахим хуудас болон газар дээр нь очиж үзэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулан ажилласан.

Тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс худалдан авах хүсэлт гаргагчийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 14:00 цаг хүртэл авах юм. Хүсэлт гаргагчдаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна. Ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.dbm.mn/news/1577 холбоосоор авна уу.

Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү