Хүүхдийн мөнгийг "Автомат Клиринг Хаус" (АСН) системээр дамжуулан банкнуудад хуваарилав

Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан Хүүхдийн мөнгийг банкнуудад хуваарилав.

Төрөөс олгож буй Хүүхдийн мөнгийг банкны харилцагч руу шилжүүлэх ажлыг Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан гүйцэтгэдэг.

Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00 цагаас 09:30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээг ирүүлснийг Монголбанкнаас  09:52 цагт банкнуудад дамжуулан хуваарилаад байна.

Банкнууд хүлээж авсан дээрх гүйлгээг иргэдийн дансанд тусгах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар нийт хүлээж авсан гүйлгээний 61 хувь буюу 672,525 иргэний дансанд Хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монголбанканд хэрэгжсэн "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн хүрээнд Автомат Клиринг Хаус (ACH) системийг 2019 онд нэвтрүүлсэн бөгөөд үр дүнд нь Монгол Улсын төлбөр тооцооны систем дэлхийн жишигт хүрч, Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг төрөөс гүйцэтгэдэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай боловсруулах, шилжүүлэх боломжтой болсон билээ гэж Монголбанкнаас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү