"Ремикон", "Монгол шуудан","Тэнгэрлиг медиа групп" зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 127,712,668 төгрөгийн үнийн дүн бүхий 471,883 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +14.24%), "Монгол шуудан" ХК (MNP +13.76%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төрийн банк" ХК (SBM -15%), "Силикат" ХК (SIL -13.64%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,618 ширхэг нэгж эрхийг 28,301,888 төгрөгөөр,  9,755 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  975,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.68 хувиар өсөж, 33924.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,381,176,077,414 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү