Жүжигчин Сун Е Жин хөл хүнд болжээ

БНСУ-ын жүжигчин Хён Бин, Сун Е Жин нар удахгүй хүүхэдтэй болох гэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Жүжигчин Сун Е Жин өөрийн инстраграмдаа хөл хүнд болсон талаараа бичжээ.

Тэрбээр "Та бүхэн сайн биз дээ. Би сайн байгаа. Өнөөдөр аз жаргалтай мэдээгээ хуваалцахыг хүссэн юм. Бид шинэ амьдрал угтан авна. Өдөр өдрөөр биед маань өөрчлөлт явагдаж байгаа санагдаж байна. Би тун болгоомжтой байгаа. Тиймээс ойр тойрны зарим хүмүүстээ ч хэлж амжаагүй байсан юм. Гэхдээ бас бид хоёртой хамт энэ мэдээг хүлээж байгаа хүмүүст хүргэх хэрэгтэй санагдлаа. Биднийг гээд ирж буй энэ бяцхан амийг сайн хамгаалах болно оо. Та бүхэн ч мөн амьдралдаа чухал зүйлсийг хайрлан хамгаална гэж найдаж байна. Аз жаргал хүсье" хэмээн бичжээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү