Голын усанд осолджээ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 3-ны 15:44 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд хүн живлээ гэсэн дуудлага ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 40 настай, эрэгтэй С голын усанд осолдсон байжээ. Аврагчид 2-3 удаагийн шумбалтаар осолдсон газраас 3 метр, эргээс 40 метрийн зайтай 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 
 
Жил бүрийн энэ үед иргэд голын усанд осолдож амь насаа алдах эрсдэл, дуудлага, мэдээлэл нэмэгддэг. Иймд:
 
• Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
 
• Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
 
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
 
• Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү