Өнөөдрөөс НӨАТ-ын буцаалтыг олгоно

Сангийн яамнаас Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ долоо хоногт олгохоор болсныг мэдээлсэн. Тэгвэл ирэх Даваа гарагаас НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа юм. Энэ дагуу нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Иргэдийн хувьд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянган төгрөг хүртэл төгрөг авдаг гэх судалгаа ч бий. Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр 2022 оны  нэгдүгээр улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг байна. Иймд өндөр орлоготой өрхүүдийг ч бас судлах хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү