Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж 400 тэрбум төгрөгийн зээл олгоно

2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.

  • Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм. Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү