Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар 17 асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Хуралдаанаар банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанид банк бус санхүүгийн нэр бүхий 4 үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгох, хаалттай өрийн бичгийг бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ. Үүний зэрэгцээ нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, хоёр хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий нэг хуулийн этгээдэд олгохоор мөн нэг компанийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр хуралдаанаар шийдвэрлэжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү