НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно

НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтоороо 26,683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлжээ.

 Тодруулбал тээврийн хэрэгслийн татварт 37,917 гүйлгээгээр 847.6 сая төгрөг, газрын төлбөрт 13,537 гүйлгээгээр 36.5 сая төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 499 гүйлгээгээр 24 сая төгрөг, галт зэвсгийн албан татварт 427 гүйлгээгээр 15.7 сая төгрөг, газрын ҮХЭХ албан татварт 2,485 гүйлгээгээр 1.3 сая төгрөгийг тус тус төлснийг Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Улирал бүр буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлөх боломжтой бөгөөд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа тогтмол авч, системд бүртгүүлж байхыг зөвлөлөө.

Харин  IV улирлын буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох аж.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү