НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны нэгдүгээр сарын 23-ны буюу Ням гарагт явагдана. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ сувгаар шууд дамжуулан хүргэдэг.

2021 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 22-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 10 сая төгрөг байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү