“The HU” хамтлаг “Coachella” наадамд оролцоно

Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох “Coachella” ирэх дөрөвдүгээр сарын 15-17, 22-24-нд АНУ-ын Калифорни хотод болно.

Уг наадмыг зохион байгуулагчид наадамд оролцох уран бүтээлчдийн нэрийг зарлахад манай улсын “The HU” хамтлаг бичигджээ.

Тэд 15, 22-нд болох тоглолтод нь оролцох юм байна.

Цар тахлын улмаас хоёр жил цуцлагдсан “Coachella” наадамд энэ жил Ye, Billie Eilish, Harry Styles, 21 Savage тэргүүтэй 180 уран бүтээлч ая дуугаа өргөх аж.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү