Сурагчдыг электрон тамхи татуулахгүй байхыг анхааруулав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид электрон тамхи татах нь ихэсчээ. Үүнийг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид ухааруулах хэрэгтэй" гэж бичсэн байна. Тухайн сэтгэгдлийн дор хүмүүс саналаа хэлсэн бөгөөд ихэнх хүн дэмжжээ. Боловсролын сайд өмнө нь "Дээлтэй монгол" сурагчдын өдрийг шүүмжилж байсан бөгөөд энэ удаагийн санал нь ч олонхийн талархлыг хүлээв.

    Монгол Улсад одоогоор электрон тамхи нь хууль эрхзүйн зохицуулалтгүй тул залуус хэрэглэх нь нийтлэг болсон. Лангуун дээр өрөөстэй олон төрлийн жимсний амт, үнэртэй гэх электрон тамхи сүүлийн үед дэлгүүр худалдааны төвүүдийн хамгийн гүйлгээтэй барааны нэг болсон аж.

Үнийн хувьд ч олон төрлийн сонголттой, нэг талаар гангараа болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс хорт чанар багатай, үзэмж сайтай гэх шалтгааны улмаас хүүхэд залуусгүй хэрэглэх болсон.

Электрон тамхи нь утаат тамхийг бодвол олон төрлийн үнэр, амт оруулагч, тогтворжуулагч агуулдгаараа өөр ч хүнд металлууд, никотин буюу донтуулагч бодис агуулдгаараа адил байна. Хэрэглээ талаасаа янжуур тамхинаас ялгаатай нь хүний биед ууршиж ордог л ялгаатай аж. Тиймээс электрон тамхи хор ихтэй учир сурагчдыг ийм төрлийн тамхи татуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг Л.Энх-Амгалан сайд анхаарууллаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү