Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Нийт 40420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9000 орчим багш, ажилтан оролцоно. Түүнчлэн 7600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү