1,466 хүн шинээр коронавирусний халдвар авчээ

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,466 хүн шинээр коронавирусийн халдвар авчээ.

Үүнээс

Улаанбаатарт 786
орон нутагт 680
Харин 8 иргэн нас баржээ.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар нийт 10,197 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2,090 нь хүүхэд байгаа бол 553 нь жирэмсэн эхчүүд байна.
Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 147,253 болжээ. Үүнээс 130,612 хүн эдгэсэн байна. Өчигдрийн тухайд 4,730 хүн эдгэжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү