Монгол Улс зургаадугаар сарын 1-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны тавдугаар сарын 27-ны өдөр боллоо.

Монгол Улс 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ. Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, эх орондоо ирээд вакцин хийлгэх боломжоор хангах юм.

Гэхдээ гадаадын иргэд бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардана. Хил нээхтэй холбогдуулан дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт үүрэг болголоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү