Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.

Тэгвэл энэ жилийн хувьд ЮНЕСКО-гоос “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж, дараах гурван агуулгыг онцлон улс орнуудын төр засагт сануулж байна.

Үүнд;

⇔ Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх алхмууд;

⇔ Цахим бизнесийн орчны нээлттэй, тунгалаг тогтолцоог сайжруулах;

⇔ Мэдээллийн боловсролыг сайжруулах замаар олон нийт сэтгүүл зүйг нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг болохыг ухааран үнэлж, улмаар хамгаалдаг, шаарддаг болох нөхцөлийг хангах.

Энэ бол бүх улс орнуудад хамаарах хойшлуулшгүй уриа дуудлага гэжээ! 

Энэ хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум цахимаар зохион байгуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан санал бодлоо солилцоно.

Мөн энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

ТА БҮХЭНД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү