Ж.Түмэн-Аюушийг “Олимпын од” дээд одонгоор шагнав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Жамъянсүрэнгийн Түмэн-Аюушийг “Олимпын од” дээд одонгоор шагнав. 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш нь Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, софт теннисний холбооны Ерөнхийлөгч, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадамд оролцсон Монголын багийн ахлагч (Шеф-де-миссион), “Мегастарс” клубын захирлын албыг хашиж, спорт-олимпизмийн үйлст үлэмж хувь нэмэр оруулсан зүтгэлтэн юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү